- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- СҮХБААТАР АЙМГИЙН АСГАТ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ТОГТООЛ
СҮХБААТАР АЙМГИЙН АСГАТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 07
Улаан дэл
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, Татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 9 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг нэгдүгээр хавсралтаар баталсугай.
2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахын Асгат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Т.Соёл-Эрдэнэ), Асгат сумын засаг дарга (У.Мөнхбаяр) нарт үүрэг болгосугай.
3.Батлагдаж гарсан тогтоолыг "Хууль зүйн дотоод хэргийн яам"-нд хянуулж улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 01 дугээр сарын 27-ны өдрийн 02 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА А.ОТГОНЗАЯА
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх