A

A

A

Бүлэг: 1979

ОРХОН АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 10

Орхон

ТАРИФ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3. дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Орхон аймгийн зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.Орхон аймгийн Жаргалант сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

3.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймгийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн (Ч.Мөнхзул)-д даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Орхон аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн "Тариф батлах тухай" 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар 05 тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

5.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Орхон аймгийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн (Ч.Мөнхзул)-д даалгасугай.

ДАРГА Ч.МӨНХЗУЛ

ГИШҮҮН М.АНХБАЯР

ГИШҮҮН Г.ТУЛГАБААТАР