- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХАНХ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ТАРИФ ТОГТООХ ТУХАЙ ТОГТООЛ
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХАНХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 26
Ханх сум
ХОГ ХАЯГДЛЫН ТАРИФ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 62 дугаар зүйлийн 62.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, Сангийн сайд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалын 1, 2 дугаар хавсралтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит V хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Хураамжийг батлагдсан үнэ, тарифын дагуу иргэн, аж ахуйн нэгж, албанбайгууллага, үйлдвэр, үйлчилгээний газруудаас хураан барагдуулж орон нутгийнтөсөвт цаг хугацаанд нь төвлөрүүлж хагас бүтэн жилээр биелэлт үр дүнг нь танилцуулж ажиллахыг сумын Татвар хураагч (Ч.Дэлгэрмаа)-д үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2025 оны 04 дугаар сарын 25-ны өдрийн 21 дүгээр тогтоол хүчингүй болсонд тооцсугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн ТөлөөлөгчдийнХурлын нарийн бичгийн дарга (Б.Уянга)-д даалгасугай.
ДАРГА Л.ДУЛАМХҮҮ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх