A

A

A

Бүлэг: 1979

БУЛГАН АЙМГИЙН БҮРЭГХАНГАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар VIII/03

Дархан баг

2026 ОНЫ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТЭГЛЭХ ТУХАЙ

  Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 64 дүгээр зүйлийн 64.1, 64.6 дахь заалтыг , тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Бүрэгхангай сумын 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал эрсдэлтэй түвшинд хүрсэн, өвс тэжээл-шатахууны хомсдол, үнийн өсөлтөөс малчдын өрхийн бодит орлого буурах нөхцөл байдал үүсэж малчдын амьжиргааг дэмжих, мал аж ахуйн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор 2026 оны малын тоо толгойн албан татварын хэмжээг малыг төрөл тус бүрээр 0 (тэг) төгрөгөөр тогтоосугай.

2.Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх арга хэмжээг авч ажиллахыг сумын Татварын улсын байцаагч Б.Должинням, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (И.Ичинхорлоо) нарт тус тус даалгасугай.

3.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг сумын Засаг дарга (Э.Эрдэнэбулган)-д үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн III/03 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА Н.ЭРХЭМБАЯР