A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМГИЙН АДААЦАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 30

Тавин

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 20.1.16, 22 дугаар зүйлийн 22.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас ТОГТООХ НЬ:

1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу аж ахуйн нэгж, албан байгууллага, айл өрхүүдэд дагаж мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга ( Ж.Батхөлөг)-д даалгасугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ю.ТУЯАМАА