- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН АВАРГА МАЛЧИН, УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН, УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН, УЛСЫН АВАРГА ФЕРМЕР, УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН, УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 35
Улаанбаатар хот
УЛСЫН АВАРГА МАЛЧИН, УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН, УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН, УЛСЫН АВАРГА ФЕРМЕР, УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН, УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэн, орон нутагт ажлын байр бий болгож нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан тэргүүний малчин, тариаланчдын амжилтыг үнэлэн 2026 онд Улсын аварга малчнаар 122, тэмээ голлон өсгөж байгаа Улсын аварга малчнаар 2, Улсын хошой аварга малчнаар 8, Улсын аварга саальчнаар 10 иргэнийг, Улсын аварга фермерээр 10 иргэн, аж ахуйн нэгжийг, Улсын аварга тариаланч хамт олноор 12 аж ахуйн нэгжийг, Улсын аварга тариаланчаар 21 иргэнийг тус тус шалгаруулж шагнасугай.
2.Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланчаар шалгарсан иргэн, аж ахуйн нэгжийн нэрсийг хавсралт ёсоор баталсугай.
3.Энэ тогтоолын хавсралтаар баталсан малчид, тариаланчдад олгох шагналын эд зүйлийг худалдан авах ажлыг 2026 оны батлагдсан төсөвтөө багтаан хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэнд даалгасугай.
4.Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланчаар шалгарсан иргэн, аж ахуйн нэгжүүдийг олон нийтэд алдаршуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэргүүн туршлагыг нь сурталчлах арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэнд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД М.БАДАМСҮРЭН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх