- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫГ ӨӨРЧЛӨН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ (Хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 209
Улаанбаатар хот
ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫГ ӨӨРЧЛӨН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээний "Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр"-ыг "Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв"-д нэгтгэж, "Хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв" болгон өөрчлөн зохион байгуулсугай.
2."Хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв"-ийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын харьяанд ажиллуулж, дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирт даалгасугай.
3."Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр"-ны хаалтын балансыг гаргаж, хөрөнгийг хууль, журмын дагуу "Хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв"-д шилжүүлэх арга хэмжээ авахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл), Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар (Б.Баярсайхан)-т тус тус үүрэг болгосугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хүүхдийн эрхийн болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 231 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн "Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр" гэснийг, мөн тогтоолын 2 дугаар зүйлийн "Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр болон" гэснийг тус тус хасаж, "Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай" Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
5."Төсвийн төвлөрүүлэн захирагчийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 110 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төсвийн төвлөрүүлэн захирагчийн жагсаалт"-ын 18 дахь заалтын "Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр" гэснийг "Хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв" гэж өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Т.АУБАКИР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх