A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 34

Улаанбаатар хот

ИМПОРТЛОХ МАЛ, ҮРЖҮҮЛГИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТӨРӨЛ, ТОО ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Малын генетик нөөцийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол Улсад 2026 онд импортлох мал, үржүүлгийн бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

2.Мал, үржүүлгийн бүтээгдэхүүн импортлох үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн, Гаалийн ерөнхий газар (П.Дэлгэрнаран)-т тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД М.БАДАМСҮРЭН