A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМГИЙН ШИНЭЖИНСТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 49

Залаа

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

  Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, 35.1.11 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Татварын ерөнхий хуулийн 2 дугаар бүлгийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.7 дахь заалт, Сангийн сайд Байгаль орчны сайдын хамтарсан 2018 оны 192/243 дугаар тушаалыг үндэслэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, үсчин, гоо сайхан, дугуй засвар, цех, дэлгүүрүүд, албан байгууллагууд, айл өрхүүдийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Төсөвт байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, үйлчилгээний газрууд, ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд, түүний туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагуудын хог хаягдлын хураамжийг орон нутгийн төсвийн орлогын дансанд төвлөрүүлсүгэй.

3.Өрхийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг тогтоосон хэмжээгээр сар бүр Эрчим хүчний үйлчилгээний төлбөртэй хамтатган төвлөрүүлж, хог хаягдлын хураамжийн орлогыг орон нутгийн төсвийн орлогын дансанд төвлөрүүлсүгэй.

4.Орон нутгийн төвлөрүүлсэн орлогыг хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, булшлах, устгах зардалд зарцуулан ажлын үр дүн, гүйцэтгэлийг хагас бүтэн жилээр тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга (Л.Батхуяг)-т үүрэг болгосугай.

5.Монгол Улсын Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Т.Цэнгэлмаа)-д даалгасугай.

6.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан "Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг шинэчлэн тогтоох тухай" сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 102 дугаарын тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Н.САЙХАНБАЯР