A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМГИЙН ШИНЭЖИНСТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 52

Залаа

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, 35 дугаар зүйлийн 35.1.14 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дахь заалт, 6.2 дахь заалт, 6.3 дахь заалт, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг малын төрөл тус бүрээр "0" (тэг) төгрөгөөр тогтоосугай.

2.Тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж иргэд малчдад мэдээлж сурталчлан ажиллахыг сумын Засаг дарга (Л.Батхуяг)-т үүрэг болгосугай.

3.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Т.Цэнгэлмаа)-д даалгасугай.

4.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА           Н.САЙХАНБАЯР