- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯНХОНГОР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ТОГТООЛ
БАЯНХОНГОР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 10/66
Номгон
УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 29.1.12, 29.1.14, 35.1.4-35.1.13, 35.1.15-35.1.18, 35.1.21, 35.1.22 дахь заалт, 35.4-35.5 дахь хэсэгт заасан тэмдэгтийн хураамжийн хэмжээг шинэчлэн хавсралтаар баталсугай.
2.Шийдвэрийг холбогдох байгууллага, ард иргэдэд сурталчлан таниулж, батлагдсан хувь хэмжээгээр хураамжийг төвлөрүүлэн ажиллахыг аймгийн Засаг дарга (Э.Энхбат), сумын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хууль эрх зүй, төлөөлөгчийн ёс зүйн хороо (Б.Соронзонбаатар)-д даалгасугай.
4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 5/18 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Б.БАТСУУРЬ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх