- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ БАЯННУУР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ ТОГТООЛ
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ БАЯННУУР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр
Дугаар 28
Цул-Улаан
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг , 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 , 64.4 дэх хэсэг, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192,А/243 тушаалын 1 дүгээр хавсралтад заасныг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зургаадугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоож , хавсралтаар баталсугай.
2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу аж ахуйн нэгж, албан байгууллага, айл өрхүүдэд дагаж мөрдүүлж, тогтоолын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга /Н.Мендигүл/-д даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын ИТХ-ын дэргэдэх эдийн засгийн байнгын хороонд үүрэг болгосугай.
ДАРГА Ж.ЕСКЕНДИР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх