- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНЛИГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНЛИГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 8/16
Хатан суудал
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Малын тоо, толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын нутаг дэвсгэрт байгаа малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээдийн нэг толгой малд ноогдуулах малын тоо, толгойн албан татварын хувь хэмжээг Адуу-100 төгрөг, Үхэр-100 төгрөг, Тэмээ-100 төгрөг, Хонь-100 төгрөг, Ямаа-100 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосугай.
2.Малын тоо толгойн албан татварыг сумын төсөвт төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулж, сумын нийт иргэдэд мэдээлэх, танилцуулах ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга (С.Энхзул)-д даалгасугай.
3.Малын тоо, толгойн албан татвар тогтоох тухай хуулийн дагуу батлагдсан албан татвар ногдуулах, төлөх, тайлагнах журмыг мөрдөн ажиллахыг Татварын улсын байцаагч (Ш.Жаргалмаа)-д даалгасугай.
4.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоолыг холбогдох бичиг баримтын хамт хүргүүлэх, мөн тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга (Б.Эрдмаа)-д хариуцуулсугай.
5.Энэхүү тогтоол гаргасантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны ээлжит 12 дугаар сарын 15-ны өдрийн 10/05 дугаар тогтоолыг хүчингүй болгосонд тооцсугай.
ДАРГА С.БАТТУЛГА
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх