A

A

A

Бүлэг: 1979

ХОВД АЙМАГ БУЯНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 7/06

Зургаа

БУЯНТ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтыг тус тус үндэслэн сумын Засаг даргын саналыг хэлэлцээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VII хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Малын тоо толгойн албан татварыг дараах төрлөөр тогтоосугай.

Адуу- 1000 төгрөг

Үхэр- 1000 төгрөг

Тэмээ- 0 төгрөг

Хонь- 250 төгрөг

Ямаа- 250 төгрөг

2.Тогтоол гарсантай холбогдуулан малын тоо толгойд ногдуулсан татварыг хураах ажлыг зохион байгуулж, Малын тоо толгойн албан татварын тухай хууль, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын талаар сургалт, сурталчилгаа хийж ажиллахыг сумын Засаг дарга, Татварын улсын байцаагч, багийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 15/06 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА       Р.ДЭМБЭРЭЛ