- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- АРХАНГАЙ АЙМАГ ӨЛЗИЙТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ТОГТООЛ
АРХАНГАЙ АЙМАГ ӨЛЗИЙТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 08/06
Хөшөөт
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит наймдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг Тэмээ 800 төгрөг, адуу 800 төгрөг, үхэр 800 төгрөг, хонь 300 төгрөг, ямаар 300 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосугай.
2.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол бусад холбогпох материалуудыг бүрдүүлэн, эрх бүхий дээд байгууллагад хүргүүлж бүртгүүлэхийг сумын Засаг дарга /Д.Энхжаргал/-д даалгасугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 03/08 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Х.БҮРЭНБААТАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх