- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- УВС АЙМАГ ДАВСТ СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ТОГТООЛ
УВС АЙМАГ ДАВСТ СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 7/06
Зүүнхөвөө
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Мал бүхий этгээдийн малын тоо толгой тутамд ногдуулах албан татварын хэмжээг дор дурдсанаар шинэчлэн тогтоосугай. Үүнд:
Адуу - 300
Тэмээ - 300
Үхэр - 300
Хонь - 300
Ямаа - 400 төгрөг
2.Малын тоо толгойн албан татварын тухай хууль болон энэ тогтоолыг хэрэгжүүлж, малын тоо толгойн албан татварын орлогыг сумын төсөвт тусган батлуулж, Төсвийн тухай хууль, зохих журмын дагуу зарцуулахыг сумын Засаг дарга (Г.Лхагважав)-д үүрэг болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга (П.Түмэндэлгэр)-т даалгасугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/04 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА П.ТҮМЭНДЭЛГЭР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх