A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 132

Улаанбаатар хот

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН "СУАТ" ХХК-ИЙН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Баян-Өлгий аймгийн "СУАТ" ХХК-ийн цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг нэгдүгээр, суурь хураамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Батлагдсан тарифыг Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэний дараах сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж, хэрэглэгчдийг мэдээллээр хангаж ажиллахыг "СУАТ" ХХК /С.Нурбек/-д үүрэг болгосугай.

3.Ус хангамж, ариутгах татуургын үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд хяналт тавьж, үргүй зардал, усны алдагдлыг бууруулж, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж ажиллахыг "СУАТ" ХХК /С.Нурбек/-д даалгасугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2017 оны 85 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт, 2021 оны 67 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт, Зохицуулах хорооны 2023 оны 87 дугаар тогтоолыг дээр дурдсан мөрдөж эхлэх хугацаанаас эхлэн тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Б.Доржбат/-т даалгасугай.

ДАРГАГ.ЦОГТСАЙХАН

ГИШҮҮНБ.АЛТАНТУУЛ

Д.АНХБАТ

Ц.БАТЗАЯА

Т.УЛАМБАЯР