- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ҮНЭ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ ТОГТООЛ
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2026 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр
Дугаар 01/26
Дархан-Уул аймаг
ҮНЭ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3, 26 дугаар зүйлийн 26.2, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67,2 дахь заалт, Эрчим хүчний зохицуулах хорооны 504 дугаар тогтоол, Хонгор сумын Салхит 3-р багийн УБТЗ-ын Барилга ашиглалт үйлчилгээний нэгдүгээр ангийн хүсэлтийг тус тус үндэслэн Зохицуулах зөвлөлийн хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Дархан-уул аймгийн Хонгор сумын Салхит 3-р багийн УБТЗ-ын Барилга ашиглалт үйлчилгээний нэгдүгээр ангийн эзэмшлийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.
2.Энэ тогтоолын хавсралтаар баталсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгүүлсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг УБТЗ-ын Барилга ашиглалт үйлчилгээний нэгдүгээр ангийн дарга /Н.Ганбат /-д үүрэг болгосугай.
3.Дархан-Уул аймгийн Зохицуулах зөвлөлийн 2020 оны 05-р сарын 05-ны өдрийн 04/2020 тоот тогтоолыг тариф мөрдсөн өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.
4.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд орон тооны гишүүн /Ч.Батжаргал/-д даалгасугай.
ДАРГА Ч.БАТЖАРГАЛ
ГИШҮҮН Б.ОЮУНТУЯА
ГИШҮҮН Л.БААСАНХАНД
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх