A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 156

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1998 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 196 дугаар тогтоолын 2 дахь заалтын "Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд" гэснийг "нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч" гэж, "Шинжлэх ухааны академийн төсөвт" гэснийг "соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцад" гэж, 3 дахь заалтын "4 техник ажилтны" гэснийг "6 эрдэм шинжилгээний ажилтны" гэж, мөн 2, 3 дахь заалтын "сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батбаярт" гэснийг "сайдад" гэж тус тус өөрчилсүгэй.

2. "Чингис хааны өв соёлын хүрээлэн байгуулах тухай" Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 142 дугаар тогтоолын 1, 2 дахь заалтын "Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын" гэснийг "Соёлын" гэж, 2 дахь заалтын "Ё.Баатарбилэг" гэснийг "С.Чулуун" гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Соёлын сайд С.ЧУЛУУН