- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ДЭЛГЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦУГЛУУЛЖ, ТЭЭВЭРЛЭХ ЗАРДЛЫН НЭГЖ ТАРИФ БОЛОН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ ТОГТООЛ
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ДЭЛГЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 31
Тайгам
ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦУГЛУУЛЖ, ТЭЭВЭРЛЭХ ЗАРДЛЫН НЭГЖ ТАРИФ БОЛОН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэг, Хог хаягдлын тухай 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалт, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалын нэг, хоёрдугаар хавсралтыг тус тус үндэслэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Сумын хэмжээнд энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардлын нэгж тарифыг нэгдүгээр хавсралтаар, сумд мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хоёрдугаар хавсралтаар баталсугай.
2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг иргэн, аж ахуй нэгж, албан байгууллага, үйлчилгээний газруудаас хураан авч орон нутгийн төсөвт цаг хугацаанд нь төвлөрүүлэн зохиох журмын дагуу зарцуулж, тухайн жилийн биелэлт үр дүнг оны эцсийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж ажиллахыг Засаг дарга (Ж.Дорждэрэм)-д үүрэг болгосугай.
3.Холбогдох баримт бичгийг бүрдүүлж Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Г.Мөнхтуяа), Байгаль орчны улсын байцаагч (Б.Батболд) нарт үүрэг болгосугай.
4.Уг тогтоол гарсантай холбогдуулан ИТХ-ын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Х.ГАНТУЛГА
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх