- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НИЙТИЙН ЭДЭЛБЭР ГАЗРЫН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ БУЛШЛАХ ЗАРДЛЫН НЭГЖ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ ТОГТООЛ
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 26
Дархан сум
НИЙТИЙН ЭДЭЛБЭР ГАЗРЫН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ БУЛШЛАХ ЗАРДЛЫН НЭГЖ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан "Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, булшлах зардлын нэгж тарифыг тооцох аргачлал"-ыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх, энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тарифыг хавсралт ёсоор баталсугай.
2.Батлагдсан журмыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба (Н.Буманцэцэг)-д даалгасугай.
3.Энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс мөрдүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга (Б.Азжаргал)-д үүрэг болгосугай.
ДАРГА А.ЯНЖМАА
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх