- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (Аюулгүй байдал-иргэдийн оролцоо)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 26
Улаанбаатар хот
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Төрийн албан хаагч болон иргэд, олон нийтэд үндэсний аюулгүй байдлын тухай мэдлэг олгох ажлыг цогц, үр дүнтэй зохион байгуулах зорилгоор "Аюулгүй байдал-иргэдийн оролцоо" хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.
2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулахыг Тагнуулын ерөнхий газар (П.Одонбаатар)-т, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлж байхыг Тагнуулын ерөнхий газар (П.Одонбаатар)-т даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх