- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТӨВ АЙМГИЙН БАЯНХАНГАЙ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ТОГТООЛ
ТӨВ АЙМГИЙН БАЯНХАНГАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 11
Улаанхад
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дах заалтын "д", Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дах заалт, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Төв аймгийн Баянхангай сумын малчин мал бүхий иргэдээс авах малын тоо толгойн албан татварыг дараах төрөл хэмжээгээр шинэчлэн тогтоосугай.
Үүнд:
Тэмээ-800 төгрөг
Адуу- 800 төгрөг
Үхэр- 800 төгрөг
Хонь- 0 төгрөг
Ямаа- 0 төгрөг
2.Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба (Д.Хажидсүрэн)-д үүрэг болгосугай.
3.Малын тоо толгойд ногдуулсан татварыг бүрдүүлэх ажлыг удирдлага зохион байгуулалтаар хангаж орлогын эх үүсвэрийг бэлчээрийн даац тогтоох, бэлчээрийн төлөв байдлын үнэлгээ хийх, газар тариалангийн усан хангамжийг нэмэгдүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын чанарыг сайжруулах, гэмт халдлага, гамшгаас хамгаалах, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх, малын тэжээлийн ургамал тариалах, тэжээлийн нөөц бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хортон мэрэгчидтэй тэмцэх, малчдад зориулсан сургалт, сурталчилгааны зардалд зарцуулан ажиллахыг сумын Засаг дарга (Б.Болортуяа)-д даалгасугай.
4.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн ээлжит 17 дугаар хурлын 09 дугаар тогтоол Малын тоо толгойн албан татвар тогтоох тухай тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА Х.УЛАМСАЙХАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх