- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ЦАГИЙН ХУВААРЬ ТОГТООХ ТУХАЙ- Увс аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй цахим тоглоомын газар, интернэт кафе болон барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газрын ажиллах цагийн хуваарь
УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2026 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр
Дугаар А/30
Улаангом
ЦАГИЙН ХУВААРЬ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 64 дүгээр зүйлийн 64.5, 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.11, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.12, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Увс аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй цахим тоглоомын газар, интернэт кафе болон барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газрын ажиллах цагийн хуваарийг хавсралтаар баталсугай.
2.Дээрх чиглэлийн үйл ажиллагааг эрхлэгч нарт цагийн хуваарийг мөрдүүлж, тогтмол хяналт тавьж, холбогдох хууль, журмыг хэрэгжүүлж ажиллахыг хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага,албан тушаалтан, Цагдаагийн газар (М.Алтанбагана), Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар (Н.Өлзийбаяр), сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
3.Энэхүү захирамжийг холбогдох хууль, журмын дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга (Б.Алтан)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Э.БААТАРСАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх