- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ДАРХАН-УУЛ АЙМГИЙН АН АМЬТНЫ НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ ТОГТООЛ
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2026 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр
Дугаар 08
Дархан сум
АН АМЬТНЫ НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.28, 8 дугаар зүйлийн 8.3, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны "Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай" 260 дугаар тогтоолыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Ан амьтны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба (Н.Буманцэцэг)-д даалгасугай.
3.Энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс мөрдүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга (Б.Азжаргал)-д үүрэг болгосугай.
ДАРГА А.ЯНЖМАА
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх