- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНД ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ГАЗРЫН БАЙРШИЛ, ХЭМЖЭЭ, ЗОРИУЛАЛТЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 45
Улаанбаатар хот
УЛСЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНД ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ГАЗРЫН БАЙРШИЛ, ХЭМЖЭЭ, ЗОРИУЛАЛТЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалт, 23 дугаар зүйлийн 23.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2."Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт"-д нийцүүлэн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын гэр бүлийн хамтын хэрэгцээний болон хуульд заасан бусад зориулалтаар газар эзэмших, ашиглах хүсэлтийг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу ил тод, нээлттэй шийдвэрлэж ажиллахыг аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар (А.Энхманлай)-т үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх