A

A

A

Бүлэг: 1979

СҮХБААТАР АЙМГИЙН БАРУУН-УРТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2026 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар 8/04

Баруун-Урт

МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит Наймдугаар Хурлаас ТОГТООХ нь:

1.Тус сумын малчин, мал бүхий иргэдийн өмчилж байгаа малын нэг толгойд ногдох албан татварын хэмжээг 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал адуу - 0, үхэр - 0, ямаа - 0, хонь - 0, тэмээ - 0 төгрөг байхаар тус тус тогтоосугай.

2.Тогтоолын хэрэгжилтийн тайланг бүтэн жилээр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга (Ж.Жавхаатөгс)-т даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг тооцож ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Багийн иргэдийн нийтийн хурал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн хороо (С.Адъяа)-д үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 5/06 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА     Г.ИДЭРМӨНХ