A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 51

Улаанбаатар хот

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын хилийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг, 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай" Засгийн газрын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 262 дугаар тогтоол, "Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах арга хэмжээний тухай" Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай" Засгийн газрын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 262 дугаар тогтоолын хавсралтад заасан эргэлтийн цэгийн солбицол, талбайн хэмжээ бүхий газрыг "Боомтын хөгжлийн корпорац" ТӨХХК-д ашиглуулах гэрээг цуцалж, Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд холбогдох өөрчлөлтийг хийж бүртгэхийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар (А.Энхманлай)-т, улсын хилийн зурваст мөрдөх журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хил хамгаалах ерөнхий газар (Ж.Бямбасүрэн)-т тус тус үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР