- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ДОРНОД АЙМАГ БУЛГАН СУМЫН СУМЫН БЭЛЧЭЭРИЙГ ЗОХИСТОЙ АШИГЛАХ, ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ ТОГТООЛ
ДОРНОД АЙМАГ БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 13
Өндөр хошуу
СУМЫН БЭЛЧЭЭРИЙГ ЗОХИСТОЙ АШИГЛАХ, ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.14 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн 07 дугаар Хурлаас ТОГТООХ нь:
1.Сумын малчин, мал бүхий иргэдийн бэлчээрийг зохистой ашиглах, хариуцлагажуулах нийтээр дагаж мөрдөх журмыг хавсралтаар баталсугай.
2.Уг тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, бүртгүүлж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Б.Ганзориг)-т даалгасугай.
3.Энэхүү журмыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр мөрдсүгэй.
4.Журмыг мөрдөж эхэлсэн өдрөөс сумын малчид, мал бүхий иргэд, хуулийн этгээдэд сурталчлан, удирдлага зохион байгуулалтаар ханган хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга (М.Эрхэмбаатар)-т даалгасугай.
5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин, аялал жуулчлал, хүнс, хөдөө аж ахуйн бодлогын хороонд үүрэг болгосугай.
ХУРЛЫН ДАРГА Б.СОЁЛЧХҮҮ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх