- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- "АВТО ЗАМЫН ЗАСВАР АРЧЛАЛТЫН НЭГТГЭЛ" ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 47
Улаанбаатар хот
"АВТО ЗАМЫН ЗАСВАР АРЧЛАЛТЫН НЭГТГЭЛ" ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Авто замын засвар арчлалтын нэгтгэл" төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр Зам, тээврийн яамыг тогтоосугай.
2."Авто замын засвар арчлалтын нэгтгэл" төрийн өмчит хувьцаат компанийг олон улс, улсын чанартай авто замын зам хариуцагчийн чиг үүргийг хэрэгжүүлэхээр дүрэмд нь өөрчлөлт оруулахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т тус тус үүрэг болгосугай
3."Авто замын засвар арчлалтын нэгтгэл" төрийн өмчит хувьцаат компанийн зохион байгуулалтын бүтцийг үйл ажиллагааны үр ашгийг сайжруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, зардал бууруулах, хэмнэх зарчмыг баримтлан оновчтой тогтоох, өр төлбөр, авлагыг бууруулах, авто зам, замын байгууламжийн ашиглалтын бэлэн байдал болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, засвар, арчлалтын ажил гүйцэтгэхтэй холбоотой дүрэм, журмыг боловсронгуй болгох зэрэг арга хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэн авч хэрэгжүүлэхийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т тус тус үүрэг болгосугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан ""Эрчист Монгол" хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулах, давхардсан чиг үүргийг бууруулах тухай" Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 30-д заасан ""Авто замын засвар арчлалтын нэгтгэл" ТӨХК", ""Эрчист Монгол" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 137 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн ""Авто замын засвар арчлалтын нэгтгэл" ТӨХК," гэснийг тус тус хассугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх