A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 11

Улаанбаатар хот

ТӨЛӨВЛӨГӨӨ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө"-г хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуягт үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төлөвлөгөө батлах тухай" Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 416 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Х.ГАНХУЯГ