- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2025 оны 04 дүгээр тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 10
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
""Эрчист Монгол" хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулах, давхардсан чиг үүргийг бууруулах тухай" Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан ""Эрчист Монгол" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн харьяа компаниудын жагсаалт"-д "45."Тайшир ногоон эрчим" ХК" гэж нэмж, мөн жагсаалтын 18 дахь заалтын ""Алтай-Улиастайн эрчим хүчний систем" ТӨХК" гэснийг ""Алтай-Улиастайн цахилгаан түгээх сүлжээ" ХК" гэж, 19 дэх заалтын ""Баруун бүсийн эрчим хүчний систем" ТӨХК" гэснийг ""Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ХК" гэж тус тус өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх