- Нүүр
- Сайдын тушаал
- ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛАХ, ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
2026 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр
Дугаар А/09
Улаанбаатар хот
ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛАХ, ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 1 дэх заалт, 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.21 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалах, олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Шинжлэх ухаан, технологийн бодлого, төлөвлөлтийн газар (Б.Мөнхтөр)-т даалгасугай.
3.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын "Журам батлах тухай" 2007 оны 365 тоот тушаал, 2015 оны "Журамд нэмэлт оруулах тухай" А/475 тоот тушаал, "Журамд нэмэлт оруулах тухай" 2017 оны А/222 тоот тушаал, Боловсрол, шинжлэх ухааны сайдын "Журамд нэмэлт оруулах тухай" 2024 оны А/333 тоот тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Ж.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх