- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам/
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
2026 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр
Дугаар А/27
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Тушаалыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад танилцуулах, сурталчлах арга хэмжээг авч, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Эрүүл мэндийн хөгжлийн төв (М.Одгэрэл)-д, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт тус тус үүрэг болгосугай.
3.Тушаалын хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэх зөвлөлийн дарга (Д.Очирбат)-д даалгасугай.
4.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/503 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Ж.ЧИНБҮРЭН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх