A

A

A

Бүлэг: 1979

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2026 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар А/26

Улаанбаатар хот

АЛДАНГИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.054 хувь, татварын албанаас үндэслэлгүй илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.045 хувь байхаар тогтоож, 2026 оны татварын жилд мөрдсүгэй.

2.Тушаалын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Татварын ерөнхий газар /Б.Цогтнаран/-т үүрэг болгосугай.

САЙД Б.ЖАВХЛАН