- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- АРХАНГАЙ АЙМАГ ЦАХИР СУМЫН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ТОГТООЛ
АРХАНГАЙ АЙМАГ ЦАХИР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 07/23
Хан-Уул
ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.7 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаанаас ТОГТООХ нь :
1.2026 онд малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээдээс сумын төсөвт төвлөрүүлэх мал тоо толгойн албан татварын шинэчилсэн хэмжээг хавсралтаар тогтоосугай.
2.Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч /Г.Эрдэнэбат/-д үүрэг болгосугай.
3.Уг тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2025 оны 03 дүгээр сарын 19-ны өдрийн 03/09 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.
ДАРГА В.БАЯНТӨР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх