- Нүүр
- Сайдын тушаал
- АРГАЧЛАЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ /Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээг санхүүжүүлэх аргачлалыг нэгдүгээр, үйлчилгээний зардлын нормативыг хоёрдугаар хавсралтаар/
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД, БОЛОВСРОЛЫН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2026 оны 2 дугаар сарын 03-ны өдөр
Дугаар А/22, А/30, А/36
Улаанбаатар хот
АРГАЧЛАЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээг санхүүжүүлэх аргачлалыг нэгдүгээр, үйлчилгээний зардлын нормативыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Аргачлал, үйлчилгээний зардлын нормативын дагуу хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээний зардлыг жил бүрийн төсөвт төлөвлөж, санхүүжүүлж ажиллахыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар /Б.Баярсайхан/-т даалгасугай.
3.Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээг төлөвлөн улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхдээ энэхүү аргачлал, нормативыг жишиг болгон мөрдөхийг бүх шатны Засаг дарга, Төсвийн шууд захирагч нарт үүрэг болгосугай.
4.Аргачлалын хэрэгжилтэд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг танилцуулж ажиллахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар, Боловсролын яамны Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар, Сангийн яамны Дотоод аудит, санхүүгийн хяналт, шалгалт, үнэлгээний газарт тус тус даалгасугай.
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Т.АУБАКИР
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯР
САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх