A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 237

Улаанбаатар хот

САН БАЙГУУЛЖ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Хархорум хотын "Хот хөгжүүлэх сан"-г байгуулсугай.

2."Хархорум хотын "Хот хөгжүүлэх сан"-гийн удирдлага, зохион байгуулалт, хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

3.Энэ тогтоолын 2 дугаар зүйлд заасан журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хархорум хотын Захирагч (Л.Халтар)-д даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ