A

A

A

Бүлэг: 1979

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ТОНХИЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 07

Зүйл

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15, 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг шинэчлэн, хавсралтаар баталснаар тогтоосугай.

2.Малын тоо толгойн албан татварыг батлагдсан хувь хэмжээний дагуу хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулж, үр дүнг тайлагнан ажиллахыг сумын Засаг дарга (Ч.Жаргалсайхан)-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба (Н.Бямбабадам)-д даалгасугай.

4.Уг тогтоолыг захиргааны хэм хэмжээний хүчин төгөлдөр актаар бүртгэгдсэн өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 33 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА     С.ГАНТУЛГА