- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТӨВ АЙМГИЙН УГТААЛЦАЙДАМ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ТОГТООЛ
ТӨВ АЙМГИЙН УГТААЛЦАЙДАМ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 09
Ар-Асгат
ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.23 дахь заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 7 сарын 19-ний өдрийн 192,А/243 дугаар тушаалын 1 дүгээр хавсралыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит зургаадугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг хавсралтаар баталсугай.
2.Тогтоолоор баталсан төлбөрийг сумын хог хаягдлын үйлчилгээний санд төвлөрүүлж, хууль тогтоомжийн дагуу зарцуулан, төв суурин газрын орчны эрүүл ахуйг хангаж ажиллахыг сумын Засаг дарга (Ц.Энхболд)-ддаалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч (Ц.Болор-Эрдэнэ), хууль, эрх зүй, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн (Б.Амарзаяа) нарт үүрэг болгосугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 6 дугаар сарын 21-ний 06 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА Л.АМАРСАНАА
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх