A

A

A

Бүлэг: 1979

УВС АЙМАГ ЗҮҮНГОВЬ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 7/02

Зэлийн гол

ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

  Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, 41-р зүйлийн 41.5, 41.6 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 62 дугаар зүйлийн 62.2 дэх хэсэг, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалын 1, 2 дугаар хавсралтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдаанаас ТОГТООХ нь:

Нэг.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

Хоёр.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан үнэ тарифын дагуу иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллага, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудаас хураан барагдуулж орон нутгийн төсөвт цаг хугацаанд нь төвлөрүүлэх, хагас бүтэн жилээр биелэлт үр дүнг нь танилцуулж, зохих журмын дагуу зарцуулж, тайланг гаргаж ажиллахыг сумын Засаг дарга (М.Туяа)-д даалгасугай.

Гурав.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2016 оны 12 дүгээр сарын 19-ны өдрийн 02/09 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Дөрөв.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулан ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Ж.Баянтөр), байгаль орчны бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн (Б.Буянбат) нарт үүрэг болгосугай.

 

ДАРГА     П.БУЯНДАЛАЙ