- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- БУЛГАН АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ ТОГТООЛ
БУЛГАН АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2026 оны 2 дугаар сарын 05-ны өдөр
Дугаар 04
Булган
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Монгол улсын "Эрчим хүчний тухай хууль"-ийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Булган аймгийн Булган сумын Рашаант 4-р багийн "Долоон бар" ХХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралт ёсоор баталсугай.
2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д бүртгэгдсэн өдрөөс дагаж мөрдөхийг "Долоон бар" ХХК /Ч.Жаргалсайхан/-д үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн, дарга /С.Одончимэг/-д даалгасугай.
ДАРГА С.ОДОНЧИМЭГ
ГИШҮҮН Г.НАРАНГЭРЭЛ
Г.ГАНТУЛГА
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх