A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2026 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар 15

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

  Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13, 10 дугаар зүйлийн 10.1.11, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Бусдын эзэмшлийн шугам сүлжээ, дамжуулан шахах насосын станцаар цэвэр ус түгээх, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах нөхцөлд хангагч, шугам сүлжээ эзэмшигчдийн хооронд хийх төлбөр тооцооны журмыг хавсралтаар баталсугай.

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, зохих журмын дагуу нийт тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд мэдээллэх ажлыг зохион байгуулахыг Үнэ тариф, судалгааны газар /Б.Доржбат/-т даалгасугай.

ДАРГА       Г.ЦОГТСАЙХАН

ГИШҮҮН Б.АЛТАНТУУЛ

Д.АНХБАТ

Ц.БАТЗАЯА

Т.УЛАМБАЯР