- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журам/
Эрчим хүчний сайдын тушаал
2026 оны 3 дугаар сарын 02-ны өдөр
Дугаар А/42
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журмыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэ журмыг хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийн зохицуулах газар (Д.Батзориг)-т даалгасугай.
3.Журам шинэчлэн баталсантай холбогдуулан Эрчим хүчний сайдын 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 159 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх