- Нүүр
- Сайдын тушаал
- ХЭРЭГЛЭГЧИЙН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮҮСГҮҮРЭЭС ҮЙЛДВЭРЛЭСЭН ЭРЧИМ ХҮЧИЙГ ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНД НИЙЛҮҮЛЭХ ЖУРАМ
Эрчим хүчний сайдын 2026 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А/42 дугаар тушаалын хавсралт
ХЭРЭГЛЭГЧИЙН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮҮСГҮҮРЭЭС ҮЙЛДВЭРЛЭСЭН ЭРЧИМ ХҮЧИЙГ ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНД НИЙЛҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмаар иргэн, хуулийн этгээд (цаашид "хэрэглэгч" гэх)-ийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг түгээх сүлжээнд холбох, хэрэглээнээс илүү гарсан цахилгаан эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
1.2.Иргэд хамтран өөрсдийн дундын эзэмшлийн талбайд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр суурилуулах тохиолдолд тэдгээрийг төлөөлөх эрх бүхий этгээдийг тодорхойлон цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг тухайн этгээдээр дамжуулан байгуулж болно.
1.3.Сэргээгдэх эрчим хүчний 1,500 кВт-аас дээш суурилагдсан хүчин чадалтай үүсгүүрт энэ журам хамаарахгүй.
1.4.Хэрэглэгч нь тусгай зөвшөөрөлтэй угсралт, суурилуулалтын компани (цаашид "гүйцэтгэгч компани" гэх)-аар дамжуулан өөрийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг түгээх сүлжээнд холбоно.
1.5."Суурилагдсан хүчин чадал" гэж үүсгүүрийн инвертерийн нэрлэсэн нийт хүчин чадлыг ойлгоно.
1.6."Хялбаршуулсан хүсэлт" гэж энэ журмын 3.4 дэх заалтын дагуу сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг эзэмших хэрэглэгчээс Маягт №2-ын загвараар гаргах хүсэлтийг хэлнэ.
Хоёр.Талуудын эрх, үүрэг
2.1.Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах эрх, үүрэгтэй байна. Үүнд:
2.1.1.Диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс системийн үйлдвэрлэлт, түгээлтийн төлөвлөгөөнд хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийн үйлдвэрлэлийг тусгаж ирүүлсэн саналыг хянах;
2.1.2.Түгээх сүлжээнд холбогдсон үүсгүүрийн мэдээллийг нэгтгэн олон нийтэд мэдээлэх;
2.1.3.Хэрэглэгчийн үүсгүүрийг түгээх сүлжээнд холбох дарааллыг тайлбарласан зөвлөмж, нэг маягийн зураг төсөл, цахим хуудсанд байршуулах;
2.1.4.Хэрэглэгчийн үүсгүүрт ашиглах тоног төхөөрөмж болон угсралт, суурилуулалтын тусгай зөвшөөрөлтэй компаниудын жагсаалтыг өөрийн цахим хуудсанд байршуулж, тогтмол шинэчлэх;
2.1.5.Стандартуудын шаардлагуудыг боловсруулж, цахим хуудсанд байршуулах;
2.1.6.Нэг маягийн зураг төслийг боловсруулж, батлах.
2.2.Эрчим хүчний зохицуулах хороо нь дараах эрх, үүрэгтэй байна. Үүнд:
2.2.1.Системийн үйлдвэрлэлт, түгээлтийн төлөвлөгөөнд хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг үйлдвэрлэлийг тусган батлах;
2.2.2.Хэрэглэгчийн үүсгүүрээс түгээх сүлжээнд нийлүүлсэн цахилгаан эрчим хүчний тарифыг тогтоож, батлах;
2.2.3.Түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зардалд түгээх сүлжээнд нийлүүлсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг тусгах.
2.3.Түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах эрх, үүрэгтэй байна. Үүнд:
2.3.1.Цахилгаан эрчим хүчний түгээлтийн төлөвлөгөөнд хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийн үйлдвэрлэлийг тусгаж саналаа Диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэх;
2.3.2.Жил бүр түгээх сүлжээнд холбогдох боломжтой үүсгүүрийн хүчин чадлын нарийвчилсан судалгааг гаргах;
2.3.3.Түгээх сүлжээнд холбогдсон үүсгүүрийн мэдээллийг Маягт №3-ын дагуу жил бүр гаргаж, Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох бусад газруудад хүргүүлэх;
2.3.4.Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс түгээх сүлжээнд нийлүүлсэн хэрэглээнээс илүү гарсан цахилгаан эрчим хүчний төлбөрийг хангагч, хэрэглэгч хооронд байгуулсан гэрээний дагуу сар бүр хэрэглэгчид олгох;
2.3.5.Энэ журмын 3.1-т заасан хэмжээг үндэслэл болгож тухайн хэрэглэгчийн үүсгүүрийн боломжит чадлыг тогтоож, хялбаршуулсан хүсэлт шийдвэрлэх эсвэл техникийн нөхцөл олгох;
2.3.6.Хялбаршуулсан хүсэлт болон техникийн нөхцөл олгох, техникийн нөхцөлийн дагуу холбох үйлчилгээ үзүүлэх төлбөрийг иргэн, хуулийн этгээдээс авах;
2.3.7.Хэрэглэгчтэй байгуулсан Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд энэ журмын хүрээнд нэмэлт оруулах;
2.3.8.Хэрэглэгчийн үүсгүүрийг түгээх сүлжээнд холбох дарааллыг тайлбарласан зөвлөмж, нэг маягийн зураг төсөл, өөрийн цахим хуудсанд байршуулах;
2.3.9.Энэ журмын шаардлага хангаагүй хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг болзошгүй осол, аваариас урьдчилан сэргийлэх зорилгоор түгээх сүлжээнд холбохгүй байх;
2.3.10.Хяналт мэдээллийн системийг бий болгох боломжийг бүрдүүлэх.
2.4.Хэрэглэгч нь дараах эрх, үүрэгтэй байна. Үүнд:
2.4.1.Энэ журмаар тогтоосон суурилагдсан хүчин чадлын хязгаарт багтаасан сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр суурилуулах;
2.4.2.Өөрийн хэрэглээнээс илүү гарсан цахилгаан эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх;
2.4.3.Энэ журамд заасан техникийн шаардлага хангасан үүсгүүр, инвертер, тоолуур болон бусад дагалдах төхөөрөмжийг худалдан авах, суурилуулах, түгээх сүлжээнд холбохтой холбогдон гарах бүх зардлыг бүрэн хариуцах;
2.4.4.Үүсгүүрээс холболтын цэг хүртэлх тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагаа, ашиглалт, засвар үйлчилгээ, гэмтэл саатлыг арилгах зардлыг хариуцах бөгөөд эдгээртэй холбогдон үүсэх хариуцлагыг Эрчим хүчний тухай хуулийн 30.1.8-д заасны дагуу хүлээх;
2.4.5.Үүсгүүрийн ашиглалт, засвар үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан гүйцэтгүүлэх;
2.4.6.Үүсгүүрийн түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өмчлөлийн бус дэд станц, шугам сүлжээнд холбогдох тохиолдолд тус тоноглолын өмчлөгч этгээдээс зөвшөөрөл авах;
2.4.7.Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх боломжтой тоног төхөөрөмжийн ашиглалтын шаардлага хангахгүй болсон тохиолдолд холбогдох байгууллагад мэдэгдэж, Базелийн конвенц, Хог хаягдлын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
2.5.Гүйцэтгэгч компани нь дараах эрх, үүрэгтэй байна. Үүнд:
2.5.1.Гүйцэтгэгч компани нь дараах тусгай зөвшөөрлүүдийн аль нэгийг эзэмшсэн байна. Үүнд:
2.5.1.1.ТЗ-1.1: 0.1-5 МВт-ын хүчин чадалтай эрчим хүчний эх үүсвэр барих, угсрах, засварлах, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ эрхлэх болон түүнээс дээш;
2.5.1.2.ТЗ-2.1: 0.4-15 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх болон түүнээс дээш;
2.5.2.Энэ журмын 2.5.1.2-т заасан тусгай зөвшөөрөл нь 100 кВт болон түүнээс доош хүчин чадалтай үүсгүүрийг суурилуулах;
2.5.3.Түгээх сүлжээ талаас хүчдэлгүй болсон тохиолдолд үүсгүүрээс түгээх сүлжээ рүү хүчдэл өгөхгүй байх тоног төхөөрөмжийг суурилуулах;
2.5.4.Энэ журмын 2.5.3-т заасан шаардлагыг хангаагүйн улмаас учирсан хохирлыг бүрэн хариуцах;
2.5.5.Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй MNS 1778:2007 үндэсний стандартын шаардлагыг хангасан цахилгаан эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;
2.5.6.Сүлжээнд холбох зорилгоор Маягт №1-ийн дагуу шалгах хуудсыг бөглөж, баталгаажуулах;
2.5.7.Үүсгүүрийн байршил, тухайн үеийн чадал, үйлдвэрлэсэн эрчим хүч зэрэг шаардлагатай мэдээллийг ТХТЗЭ-ээс тогтоосон протокол, хугацаа, цагийн интервалын дагуу дамжуулах боломжтой төхөөрөмжийг ашиглах.
Гурав.Үүсгүүрийн хүчин чадал, техникийн шаардлага
3.1.Хэрэглэгч нь дараах хүчин чадлын хязгаарын хүрээнд өөрийн эрчим хүчний хэрэглээний хязгаарт багтааж үүсгүүр суурилуулах боломжтой. Үүнд:
3.1.1.Ахуйн хэрэглэгч 20 кВт болон түүнээс доош хүчин чадалтай үүсгүүр суурилуулна;
3.1.2.Хуулийн этгээд, иргэд нь сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг техникийн нөхцөлөөр тогтоосон чадлын 50 хувиас ихгүй хүчин чадалтайгаар суурилуулна. Харин түгээх сүлжээний зангилааны нэвтрүүлэх чадлын тооцоо, хэрэглэгчийн бодит ачаалал, сүлжээнд буцах чадлын урсгал болон хүчдэлийн горимд үзүүлэх нөлөөллийн үнэлгээгээр уг хязгаарыг нэмэгдүүлэх эсхүл бууруулж тогтоож болно.
3.2. 20 кВт-аас дээш хүчин чадалтай үүсгүүр суурилуулах тохиолдолд 20%-ийн доошгүй чадалтай 2 цагийн доошгүй багтаамжтай батарей хуримтлууртай байна.
3.3.Зөвхөн өөрийн хэрэгцээг хангах зорилгоор түгээх сүлжээнд нийлүүлэхгүй тохиолдолд энэ журмын 3.1 дэх заалт хамаарахгүй.
3.4.Суурилагдсан хүчин чадал нь 20 кВт болон түүнээс доош үүсгүүрт техникийн нөхцөл шаардахгүй бөгөөд хэрэглэгч хялбаршуулсан хүсэлт гаргана. Суурилагдсан хүчин чадал нь 20 кВт-аас дээш тохиолдолд техникийн нөхцөл авна.
3.5.Бүх үүсгүүрийг түгээх сүлжээний 0.22-10 кВ-ын хүчдэлийн түвшинд холбохоор төлөвлөнө.
3.6.Цахилгаан эрчим хүчний чадлын урсгалыг хоёр чиглэлд хэмжиж, хэрэглээ болон түгээх сүлжээнд нийлүүлсэн эрчим хүчний төлбөр тооцоог хийх зориулалт бүхий, Стандарт хэмжил зүйн газраар баталгаажсан, тухайн түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлбөр тооцоонд ашиглагдаж буй ухаалаг тоолууртай байна. Хэрэглэгчийн хүсэлтээр нэг ухаалаг тоолуур эсхүл хоёр тусдаа тоолуур ашиглаж болно.
3.7.Үүсгүүр, түүний дагалдах тоног төхөөрөмж нь олон улсын стандартын шаардлага хангасан байна. Үүнд:
3.7.1.Нарны дэлгэц: IEC61730 Electrical safety & fire protection (Цахилгааны аюулгүй байдал, галын хамгаалалт) түүнтэй дүйцэхүйц;
3.7.2.Бага чадлын салхин турбин: IEC 61400-2 Small Wind Turbines (Жижиг салхин турбин);
3.7.3.Инвертер: IEEE1547: Grid interconnection (Сүлжээний харилцан холболт), IEC61727: PV system grid connection characteristics (PV системийн сүлжээний холболтын шинж чанар), IEC62116: Anti-islanding protection (Сүлжээнд холбогдсон нарны цахилгаан үүсгүүр(PV)-ийн инвертерүүдэд арлын эсрэг аргачлалыг шалгах туршилтын дарааллыг тодорхойлсон олон улсын стандарт) түүнтэй дүйцэхүйц;
3.7.4.Батарей: IEC 62619: Secondary cells and batteries containing alkaline or other non-acid electrolytes - Safety requirements for secondary lithium cells and batteries, for use in industrial applications (Аж үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглагдах, дахин цэнэглэгдэх Лити-Ион элемент болон баттарейг аюулгүй ашиглах шаардлага, туршилтыг тодорхойлсон олон улсын аюулгүй байдлын стандарт), UL 9540: Energy storage system safety (Эрчим хүч хадгалах системийн аюулгүй байдал) түүнтэй дүйцэхүйц.
3.8.Суурилагдсан хүчин чадал нь 20 кВт болон түүнээс доош үүсгүүрийг нэг маягийн зураг төслийн дагуу, 20 кВт-аас дээш хүчин чадалтай үүсгүүрийг батлагдсан ажлын зургийн дагуу тус тус гүйцэтгэнэ.
3.9.Үүсгүүр нь холбогдох норм, стандартын шаардлагад нийцсэн газардуулах байгууламжтай байна.
Дөрөв.Сүлжээнд холбох
4.1.Суурилагдсан хүчин чадал нь 20 кВт болон түүнээс доош тохиолдолд дараах дарааллын дагуу:
4.1.1.Хэрэглэгч эсхүл гүйцэтгэгч компани нь Маягт №2-ын дагуу хялбаршуулсан хүсэлтийг түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчид гаргана. Түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хүсэлтийг ажлын 5 хоногийн дотор судалж, холбох боломжийн талаар хариу мэдэгдэнэ;
4.1.2.Угсралтын ажлыг гүйцэтгэсний дараа гүйцэтгэгч компани Маягт №1-ийн дагуу шалгах хуудсыг бөглөж, баталгаажуулан сүлжээнд холбуулах хүсэлтийн хамт түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ;
4.1.3.Түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор гүйцэтгэгч болон захиалагчийн хамт газар дээр нь шалгалт хийж, тоолуурт лац тавьж, сүлжээнд холбох эсэхийг шийдвэрлэнэ;
4.1.4.Сүлжээнд холбох шаардлага хангасан тохиолдолд түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ажлын 3 хоногийн дотор цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд нэмэлт оруулна.
4.2.Суурилагдсан хүчин чадал нь 20 кВт-аас дээш тохиолдолд дараах дарааллын дагуу:
4.2.1.Хэрэглэгч нь техникийн нөхцөл авах хүсэлтийг түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчид гаргана. Түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хүсэлтийг ажлын 10 хоногийн дотор судалж, техникийн нөхцөл олгох эсэх талаар хариу мэдэгдэнэ;
4.2.2.Олгосон техникийн нөхцөлийн дагуу ажлын зургийг холбогдох эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар гүйцэтгүүлнэ. Эрчим хүчний эрх бүхий байгууллага нь зураг төслийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор магадлал хийнэ (Зураг төсөл гүйцэтгэгч байгууллагыг холбогдох байгууллагуудтай зөвшилцөн тогтооно);
4.2.3.Угсралтын ажлыг батлагдсан ажлын зургийн дагуу гүйцэтгэсний дараа гүйцэтгэгч болон зураг төсөл гүйцэтгэгч байгууллага нь Маягт №1-ийн дагуу шалгах хуудсыг бөглөж, баталгаажуулан сүлжээнд холбуулах хүсэлтийн хамт ТХТЗЭ-д хүргүүлнэ;
4.2.4.Түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор гүйцэтгэгч болон захиалагчийн хамт газар дээр нь шалгалт хийж, тоолуурт лац тавьж, сүлжээнд холбох эсэхийг шийдвэрлэнэ;
4.2.5.Сүлжээнд холбох шаардлага хангасан тохиолдолд Түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ажлын 3 хоногийн дотор цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд нэмэлт оруулна.
Тав.Хяналт, хариуцлага
5.1.Энэ журмын биелэлтэд эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Эрчим хүчний зохицуулах хороо, аймаг, дүүрэг, сумын Засаг даргын Тамгын газрын эрх бүхий албан тушаалтан, салбарын хяналт хэрэгжүүлэх байгууллага, нэгжийн улсын байцаагч, тусгай зөвшөөрөл эзэмшигч хяналт тавина.
5.2.Барилга угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэгч компани нь Барилгын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
5.3.Хэрэглэгч нь үүсгүүрээс холболтын цэг хүртэлх тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагаа, ашиглалт, засвар үйлчилгээ, гэмтэл саатлыг арилгах зардлыг хариуцах бөгөөд эдгээртэй холбогдон үүсэх хариуцлагыг хүлээнэ.
5.4.Энэ журмыг зөрчсөн гэм буруутай талуудад холбогдох хууль тогтоомжийн дагуу захиргааны, иргэний болон эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
5.5.Захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхээс үл хамааран учруулсан хохирлыг бүрэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ.
5.6.Эрчим хүчний тухай хуулийн 35.1-д зааснаас бусад тохиолдолд Зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь өөрийн эрх мэдэлд хамаарах асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэнэ. Уг шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.
--- о0о ---
Маягт №1
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮҮСГҮҮРИЙГ ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНД
ЗАЛГАХАД ШАЛГАХ ХУУДАС
Хэрэглэгчийн нэр: ....................................................... Хэрэглэгчийн код: ..............................................
Үүсгүүрийн төрөл: НЦҮ (PV) НЦҮ (PV)+Батарей Салхи Хосолмол Бусад
Инвертерийн нийт хүчин чадал:.......................... /кВт/
Гүйцэтгэгч компани: .........................................................................................
Техникийн нөхцөлийн дугаар*:......................... Зургийн дугаар**:.........................
Хаяг, байршил: ..........................................................................................................................
Нарны дэлгэц:
Үйлдвэрлэгч |
| Марк |
|
Нэгж чадал | ....................Вт | Тоо ширхэг | ........................ш |
Хамгийн их хүчдэл | .....................В | Хамгийн их гүйдэл | ..........................А |
Цуваа холболтын тоо |
| Зэрэгцээ холболтын тоо |
|
Олон улсын стандарт | ............................................................................................ ............................................................................................ | ||
Салхин цахилгаан үүсгүүр:
Үйлдвэрлэгч |
| Марк |
|
Хүчдэлийн түвшин | ....................В | Хамгийн их гүйдэл | ..........................А |
Нэгж чадал | ....................Вт | Тоо ширхэг | ........................ш |
Олон улсын стандарт | ............................................................................................ ............................................................................................ | ||
Инвертер:
Үйлдвэрлэгч |
| Марк |
|
Нэгж чадал | ....................кВт | Тоо ширхэг | ........................ш |
Хүчдэлийн түвшин (хувьсах) | ......................В | Хамгийн их гүйдэл (тогтмол) | ..........................А |
MPPT хүчдэл | ...........-..........В | MPPT тоо | ....................... |
Олон улсын стандарт | ............................................................................................ ............................................................................................ | ||
Батарей:
Үйлдвэрлэгч |
| Марк |
|
Чадал | ....................кВт | Багтаамж | ......................кВт*ц |
Хамгийн их хүчдэл | .....................В | Хамгийн их гүйдэл | ..........................А |
Цуваа холболтын тоо |
| Зэрэгцээ холболтын тоо |
|
Олон улсын стандарт | ............................................................................................ ............................................................................................ | ||
Газардуулга:
Газардуулгын эсэргүүцэл | ............Ом | Хэмжилт хийсэн огноо | ………………… |
Хэмжилт хийсэн байгууллагын нэр | ................................ | Ажилтны нэр: | ................................ |
Хэмжилтийн багажны марк |
|
|
|
Хавсаргасан баримт бичгийн жагсаалт:
1...................................
2..................................
..............................гэх мэт
Чанарын баталгаат хугацаа: ................... жил
Баталгаажуулалт:
Зургийн компани | Байгууллагын нэр: | Инженерийн нэр | Гарын үсэг |
Угсралтын компани: | Компанийн нэр: | Инженерийн нэр | Гарын үсэг |
ХУВЬСАХ (AC) ТАЛЫН СҮЛЖЭЭ ХОЛБОЛТ
Шалгах зүйл Тийм Үгүй Тайлбар
AC таслуур ☐ ☐
Anti-islanding идэвхтэй ☐ ☐
ДҮГНЭЛТ
Ашиглалтад оруулах БОЛОМЖТОЙ
Засварлах шаардлагатай ............................................................................................................................
Захиалагч | Иргэн, хуулийн этгээд |
| Гарын үсэг |
Хангах, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч | Байгууллагын нэр: | Инженерийн нэр | Гарын үсэг |
Санамж: * 20 кВт болон түүнээс доош сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр техникийн нөхцөл авах шаардлагагүй.
** 20 кВт болон түүнээс доош сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр нэг маягийн ажлын зургаар гүйцэтгэнэ.
Маягт №2
ХЯЛБАРШУУЛСАН ХҮСЭЛТ*
Хэрэглэгчийн нэр: ....................................................... Хэрэглэгчийн код: ..............................................
Үүсгүүрийн төрөл: НЦҮ (PV) НЦҮ (PV)+Батарей Салхи Хосолмол Бусад
Хаяг, байршил: ..........................................................................................................................
Үүсгүүрийн чадал:.........кВт Батарей багтаамж: ............ кВтц
Хүсэлт гаргасан: Хэрэглэгч эсвэл гүйцэтгэгч компани
ШИЙДВЭРЛЭЛТ (ТХТЗЭ)
Зөвшөөрсөн
Хүчин чадлыг багасгаж....... кВт. (шалтгаан:........................................................................................)
Татгалзах (шалтгаан: ............................................................................................................................)
Санамж: * Зөвхөн 20 кВт болон түүнээс доош сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг холбоход ашиглана.
Маягт №3
Хэрэглэгчийн код | СЭХ-ний үүсгүүрийн төрөл | Хүчин чадал (кВт) | Батарей багтаамж (кВт*ц) | Холбогдсон огноо | Гэрээ байгуулсан огноо | Нийлүүлсэн цахилгаан эрчим хүчний хэмжээ (кВт*ц) | Төлбөр тооцоо (төгрөг) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх