A

A

A

Бүлэг: 1979

ӨМНӨГОВЬ АЙМАГ БАЯН-ОВОО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 7/16

Баян-Овоо сум

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.4 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын малчин болон мал бүхий этгээдийн өмчилж буй нэг малын тоо толгойд төлөх албан татварын хувь хэмжээг тэмээ-1000, адуу-1000, үхэр-1000, хонь-500, ямаа-500 төгрөгөөр тогтоосугай.

2.Сумын жилийн эцсийн мал тооллогын дүн, статистикийн баримтыг үндэслэн дээрх хэмжээгээр жил бүр татварын орлогыг бүрдүүлэхийг зөвшөөрсүгэй.

3.Малын тоо толгойн албан татварыг иргэдэд сурталчлан таниулж, ноогдуулсан албан татварыг төсөвт төвлөрүүлж, тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллахыг сумын Засаг дарга (О.Оргилсайхан)-д үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 07 дугаар сарын 07 -ны өдрийн 5/3 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

ХУРЛЫН ДАРГА Д.СОНИНБАЯР