- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ (соёл урлагийн зүтгэлтэн нар)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 60
Улаанбаатар хот
ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Гончигийн Бирваа, Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, бүжиг дэглээч Цэрэндуламын Сэвжид нарын мэндэлсний 110 жилийн ой, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав, Монгол Улсын Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Эрэгзэний Чойдог, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, урлаг судлаач Жамцын Бадраа нарын мэндэлсний 100 жилийн ойг 2026 онд тус тус тэмдэглэн өнгөрүүлсүгэй.
2.Ойг тэмдэглэх ажлыг удирдан зохион байгуулахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамд, дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх