A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 29

Улаанбаатар хот

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын 2023 оны 68 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Гашуунсухайт-Ганцмод" хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын барилга угсралтын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолын хавсралтад заасан талбайд тухайн чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах зөвшөөрөл олгож, бүтээн байгуулалтын явцад илэрсэн түүх, соёлын эд зүйлсийг эрх бүхий байгууллагад мэдээлэх, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх, байгаль орчныг хамгаалах, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан талбайг нөхөн сэргээх үүрэг болон холбогдох журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатад үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Г.ДАМДИННЯМ