A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 41

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.16, 8.19 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Цахим хуудас хөтлөх, ил тод, нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журам"-ыг 1 дүгээр, "Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлт тогтоох, үнэлгээ хийх журам"-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Журмыг хэрэгжүүлэн ажиллахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга болон мэдээлэл хариуцагч байгууллагын удирдлагуудад үүрэг болгосугай.

3.Журмын хэрэгжилтийг хангахад шаардлагатай дэмжлэг үзүүлж ажиллахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугарт, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нарт тус тус даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 201 дүгээр тогтоол, "Журам батлах тухай" Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 352 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Э.БАТШУГАР