- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ТУШААЛ
МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2021 оны 5 дугаар сарын 4-ний өдөр
Дугаар А/95
Улаанбаатар хот
ТУШААЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт "Мал, амьтны эрүүл мэндийн тухай" хуулийн 7 дугаар зүйлийн 7.10 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Мал эмнэлэгийн ерөнхий газрын даргын 2021 оны 03 сарын 16-ны өдрийн А/67 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Мал эмнэлэгийн гэрчилгээний загвар, хэрэглэх заавар"-ын 4.1.7 дэх заалтад "Хөдөө аж ахуйн биржээр арилжсан бараа, түүхий эд бүтээгдэхүүний тодорхойлолтын хуулбар хувийг ирүүлсэн байх. /Ямааны ноолуур, Хонины ноос, Тэмээний ноос, Завод ноос" гэж нэмэх, 4.3.8 дахь заалтыг хасаж, "4.3.9" гэснийг "4.3.8" болгон өөрчилсүгэй.
2."Мал эмнэлэгийн гэрчилгээний загвар, хэрэглэх зааварт нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Мал эмнэлэгийн ерөнхий газрын Мал эмнэлэгйн эрүүл ахуй, баталгаажуулалтын газар /Б.Болдбаатар/-т даалгасугай.
ДАРГА Б.ГАНЗОРИГ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх